"Парис 2024" олимпын наадмын эмэгтэйчүүдийн марафонд тив дэлхийн шилдэг 91 тамирчин оролцсоноос манай тамирчин Г.Хишигсайхан 47-р байрт, Б.Мөнхзаяа 48-р байрт орсон юм.
Г.Хишигсайхан: Тэмцээнийг маань үзсэн нийт монголчууддаа маш их баярлалаа. Гурван дэлхийн аваргад орж байсан. Энэ миний анхны олимп байлаа. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, хувийн амжилтаа тогтоолоо. Маш их баяртай байна. Нийт монголчууддаа, унасан ч, боссон ч хамт байж, дэмжиж тусалдаг хайртай гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
Б.Мөнхзаяа: Биднийг дэмжиж байсанд баярлалаа. Өнөөдрийн марафон өмнөх марафонуудыг бодоход маш хүнд замтай байлаа. Замаа амжилттай сайхан дуусгалаа. Нийт монголчууддаа болон Үндэсний шигшээ баг, Монголын Үндэсний олимпын хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар анги , Алдар спорт хороо, мөн гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна