​Реппэр Big Gee-ийн тоглолтод урилгаар MC Sniper оролцоно

Zuv.mn
2024/08/12

Реппер Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнийн тоглолтод урилгаар Өмнөд Солонгосын алдарт дуучин MC Sniper оролцохоор болжээ. MC Sniper нь “Your Valentine” тоглолтоор энэ оны хоёрдугаар сард Монголд ирээд явсан билээ. 

Big Gee -ийн тоглолт наймдугаар сарын 24-нд "Hit Park"-д болно. "The Legacy" нэртэй тоглолт нь түүний бие даасан дөрөв дэх тоглолт юм.

Тоглолтын тасалбар 80 мянгаар борлуулагдаж байна. Гурвуулаа үзвэл 180 мянга, тавуулаа үзвэл 300 мянга болж хямдрах нь ээ. Харин VIP тасалбар 500 мянга гэж байна. Тоглолтын тасалбарыг буцаах боломжгүй юм байна. 

Э.БУЛГАН




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна