Холимог тулааны Өсвөр үеийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод болжээ. Энэ удаагийн тэмцээнд 45 орны 850 гаруй Өсвөрийн шилдэг холимог тулаанч оролцсоноос А.Мөнгөнзул охин хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, Монгол Улсаа төлөөлж өсвөрийн найман тамирчин явсан ба 12-13 насны ангиллын охидын -44 кг-ийн жинд өрсөлдсөн А.Мөнгөнзул шагналын тавцан дээр зогсож, төрийн дууллаа эгшиглүүлжээ.
Энэ жилийн ДАШТ-ийн медалийн хүснэгтийг Украины баг тамирчид тэргүүлсэн бол Тажикистан, Узбекистан орнууд удаалжээ. Харин Монголын баг тамирчид 23-р байранд эрэмбэлэгдсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна