16 жилийн өмнөх энэ өдөр Найдангийн Түвшинбаяр олимпын аварга болж байв

Zuv.mn
2024/08/14

Одоогоос 16 жилийн өмнө яг энэ өдөр Монгол Улс Олимпын анхны аваргатай болж байв.

2008 оны зуны олимпын 29-р наадмаас 24 настай, Найдангийн Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ийн жинд алтан медаль хүртэж, монголчуудын 44 жилийн турш хүлээсэн хүслийг биелүүлсэн сэн. Олон ч залууст итгэлийн оч өгсөн, яахын аргагүй түүхэн өдөр. 

Тэрбээр үүгээр ч зогсохгүй 2012 оны Лондоны олимпоос мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан төрөн гарсан юм. Эл тэмдэглэлт явдлын дараа буюу 2013 оны улсын баяр наадамд зодоглож, Улсын харцага, 2021 онд Улсын заан цол хүртсэн байдаг. 

Э.БУЛГАН




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.147.145.135
    2024/08/15

    Hunii ami sanaatai hunuusun huniig horvoogoos tusgaarladag terniig dursah hereggui

    Хариулах
  • 103.57.95.14
    2024/08/14

    мэдэхгүй дээ медаль авсан ч хүн амины хэрэг үлйдсэн гэхээр харахаас л дургүй хүрч байна

    Хариулах
  • 103.212.116.75
    2024/08/14

    SEXSDI80955877

    Хариулах