АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп “Trump” нэртэй архи үйлдвэрлэхээр зэхэж байгаа гэх мэдээлэл “Вашингтон пост” сонинд гарчээ. Сонины сэтгүүлчдэд эх сурвалжийг өгсөн мэдээллээр болл энэ санааг Д.Трампын зөвлөхөөр ажиллаж байсан болон одоо орон тооны бус зөвлөхөөр ажилладаг нэр бүхий хүмүүс гаргасан гэнэ.
Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр урьд хожид ажиллаж байсан эрхмүүдээс нэрээ мөнгө олох хэрэгсэл болгож ашигладгаараа ялгарч буй бөгөөд тэрбээр өмнө өөрийн нэрийн богино цамц, түүгээр тогтохгүй библи хүртэл гаргаад байсан юм.
Архи ч шинэ юм биш бөгөөд the Trump Organization-ы зүгээс 2005 онд Нидерландад үйлдвэрлэл эхлүүлж, дэлхийн олон оронд борлуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна