А.Хүслэн дугуйт цанын ДАШТ-д түрүүллээ

Х.Батсайхан
2024/09/14

Итали улсад болж буй дугуйт цанын насанд хүрэгчид, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U19 ангилалын эрэгтэйчүүдийн спринт 200 мeтрт Монгол Улсын тамирчин А.Хүслэн түрүүлж дэлхийн аварга боллоо. Гүйлтийн цанын зуны төрөлд анхны дэлхийн аварга болсон Ариунжаргалын Хүслэн энэ жил 18 настай, "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрлөөр амжилттай уралдаж байжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна