Хонконгийн шүүх хүүхэд асрагчийн ажил эрхэлж байсан 12 эмэгтэйг "Хүүхэдэд харгис хэрцгий хандсан" үндэслэлээр яллалаа.
Чиу Син гэх эмэгтэй 49 зүйл ангиар буруутгагдаж, хамгийн хүнд авсан байна. Түүнийг 64 сар хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр Хонконгийн Монг Кок хүүхэд хамгаалах байранд ажиллаж байхдаа өөрийн асрамжид байсан 38 хүүхдийг зургаан долоо хоногийн турш дарамталж, харгислаж байсан нь тогтоогдсон байна.
Өөрөө хоёр хүүхэдтэй тэрбээр бусдын хүүхдийг зодож, биед нь хохирол учруулж байсан бөгөөд ингэж харгисласан нь ямар ч шалтгаангүй байсан, зүгээр л уураа гаргасан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлсэн гэнэ.
Шүүхээс нийт 12 хүүхэд асрагчийг хүүхэдтэй харгис хэрцгий хандсан болон энэ гэмт үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр яллажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна