Монгол тамирчин анх удаа өрсөлдөх "Мистер олимп" өнөөдөр эхэлнэ

Х.Батсайхан
2024/10/10

Бодибилдингийн спортын үндэслэгч гэгддэг домогт Жо Уайдерын санаачилсан, "Бодибилдинг Фитнессийн ноён оргил" гэгддэг  MR.Olympia тэмцээн өнөөдөр АНУ-н Las Vegas хотод эхэлнэ.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас анх удаа н.Уянга, А.Гантулга нар оролцох гэж байгаа юм.

"MR.Olympia"-д оролцохын тулд эхлээд Olympia amateur буюу сонирхогчдын ангилалд оролцож про картны төлөө өрсөлдөж мэргэжилийн тэмцээнд оролцох эрхээ авах бөгөөд дараагийн шат мэргэжилийн про тэмцээнүүдэд мэргэжилийн тамирчидтайгаа өрсөлдөж түрүүлсэнээр Olympiad-д оролцох эрхээ авдаг байгаа ингэхээр маш олон давааг давж байж энэ эрхийг авах боломжтой юм. Мэргэжилийн тэмцээнд эхний 15-д багтана гэдэг маш хэцүү манай хоёр тамирчны хувьд мэргэжилийн тэмцээнд түрүүлэн энэхүү эрхийн эзэн болсон билээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна