Улаанбаатар хот киберспортын супер тэмцээн зохион байгуулна

Х.Батсайхан
2024/10/14

Нийслэлийн ЗДТГ, Монголын кибер спортын холбоо хамтран 100,000 ам.долларын шагналын сантай тэмцээнийг ирэх сарын 4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. 

"Улаанбаатар хот 2027 оноос эхлэн А зэрэглэлийн супер тэмцээнийг зохион байгуулах амбийцынхаа эхлэл болгож энэ тэмцээнийг хийж байна. Тус хот нь цаашдаа кибер спортын супер тэмцээнүүдийг зохион байгуулдаг Германы Кельн, Польшийн Катовице хотуудын зэрэгт хүрэх, улмаар Азийн кибер спортын нэг төв зорилготой" гэж эх сурвалжийн мэдээлэлд дурдсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна