Дэлбэрэлтэд өртсөн байрыг буулгаж, 2025 онд шинээр барина

Х.Есү
21 цаг 41 минутын өмнө

“Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо өнгөрсөн нэгдүгээр сард газ тээвэрлэж явсан автомашин осол гаргасны улмаас дэлбэрэлт үүссэн. Тус дэлбэрэлтээс болж 207-р байр шатаж сэргээн завсарлаж ашиглах боломжгүй болсон юм. 

Тэгвэл Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг буулгах ажлын тендерийг энэ долоо хоногт багтаан зарлаж, 2025 онд шинээр барих ажил эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. 

Тодруулбал, "207-р байрны ашиглалтын асуудал нэлээн хүндэрч байгаа. Нийслэлийн хяналт шалгалтын газраас шалгалт явуулж улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Дүгнэлтэд үндэслэн энэ сарын 2-ны өдөр засаг даргын захирамж гарсан. Хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар тус байрыг буулгаж, дахин шинээр барих шаардлага үүссэн. 

Тус байрыг нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөөр буулгана. Энэ доло хоногтоо багтаан үнэлгээний хороо тус барилгыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. 2025 онд 207-р байрыг шинээр барих ажил эхэлнэ гэж төлөвлөж байна. 

207-р байранд амьдарч байсан иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Иргэдэд шийдвэрээ танилцуулсан. Осолтой холбоотой этгээдүүдийн гэм буруутай нь тогтоогдвол нийслэлийн төсвийн хөрөнгийг бүрдүүлэх асуудлыг зохион байгуулна" гэх мэдээллийг өглөө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна