Эдийн засгийн байнгын хороогоор Эрчим хүчний асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн байр сууриа илэрхийллээ.
"Монголын төр гэж байгаа бол цахилгаан, эрчим хүчний асуудал дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Эрчим хүчний асуудлаа сайд нь өөрөө манлайлаад аваад явж болохгүй юм уу ? Эрчим хүчний реформийн үндэсний хороо байгуулаад Шадар сайд Т.Доржханд ахалсан юм уу даа янз нь. Төсөв хэлэлцэх үеэр хэвлэл мэдээлэл, бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал чинь өндөр байна. Хэмнэх боломжтой гээд байхад хоёр дахь удаагаа төсөв хэлэлцэж байхад 10 гаруй тэрбум төгрөг гээд оруулаад ирсэн. Тэрийг нь С.Цэнгүүн гишүүн нийгэмд дэлгэсэн.Ингээд ийм мэдрэмжгүй байгаад байх юм уу, эсхүл өөрийн толгойгүй байдаг юм уу ? Салбар хоорондын уялдааг хангах бодлого байгааг ойлгож байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр шинэ сэргэлтийн бодлогын 2-т эрэмбэлэгдсэн эрчим хүчний салбарыг анхаарч, зөв төлөвлөж ажиллах хэрэгтэй. Аргалсан байдалтай яваад байвал хүнд шүү." гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ter chini Ta eeree yum bish uu gishuun ee
Хариулах