О.Батнайрамдал: Оюутолгойгоос авах ногдол ашиг хэд гэдгээс хэлэлцээрийн үр дүн тодорхойлогдоно

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 4 минутын өмнө

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнгийн талаар тодрууллаа. 

-Оюутолгойн хэлэцээр хэр үр дүнтэй болсон гэж та харж байна вэ. Таны хүлээлтэд хүрсэн үү?

Оюутолгойн асуудлыг, ялангуяа Онтрэ-тэй хобоотой асуудлыг 2024 оны 12-р сард Ванкүвэрт болсон Арбитын шийдвэртэй холбоотойгоор энэ асуудлыг анх гаргаж ирж байсан. Эхнээсээ үр дүн гараад явж байгаад баяртай байна. Бидний ногдол ашиг авахгүй байсан үндсэн шалтгаан бол маш том зээлийн хүүтэй холбоотой. Зээлийн хүү 7.9 болж байгаа. Бусад Оюутолгой дээр байгаа зээлийн хүүтэйгээ ойролцоо болж байна.

Зээлийн хүү долоон жил тутам байсан нь гурав болж байгаа нь сайн хэрэг. Ногдол ашиг авна гэдэг нь миний хувьд хамгийн сайхан мэдээ байна. Ногдол ашиг хэд байхаас шалтгаалж дүгнэлт хийнэ гэж бодож байна. Ногдол ашгийг хэдий хугацаанд наашлуулж авч чадах вэ, орон зай бидэнд хангалттай байгаа шүү дээ.

Таван тэрбум долларын эерэг мөнгөн урсгал гарч байна. Тэрний 34-т оногдох нь 1.7 тэрбум долларын асуудал яригдана гэсэн үг. Энэ 1.7 тэрбум долларын ногдол ашин авч чадах уу, үгүй юу? Тэгэхээр ногдол ашиг хэд авахаас шалтгаалж бусад хэлэлцэл дээр үндэслэж дүгнэлт хийх боломжтой болов уу гэж бодож байна.

-Зээлийн хүүг 7.9-өөс буулгах боломж байгаа юу. Та юу гэж бодож байна?

Зээлийн хүүг хэд болгох нь тэр чигээрээ хэлэлцээрийн орон зай. Зээлийн хүүгээс гадна ногдол ашиг, цаашлаад 100 хувь Монголын экспортоор оруулах Онтрэ гэж байна. Энэ бүгдийг цогцоор нь харж байж Монгол улс 53 хувийн өгөөжөө авах уу гэдэг дээр л анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Би дөнгөж сая сонссон учраас шууд дүгнэж хэлэхэд хэтэрхий эрт байна. Ногдол ашиг хэд авах бол гэж бодож байна.

Ногдол ашиг хэд авж байж бид цогц дүнгээрээ 53 хувийн өгөөждөө хүрэх юм гэдэг дээр үндэслэж дүгнэлт хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Н.Учралын засгийн газар 100 хоног дотроо Оюутолгой дээр үр дүн гаргаж байгаад баяртай байна.

Хэлэлцээрээ сайн ойлгож, хамгийн гол нь ногдол ашиг хэд авахаас бүх юм шалтгаална гэсэн үг. Тэгэж байж Онтрэгийн хэлэлцэл хэр явах гэдэг нь мэдэгдэнэ. Том зургаараа бид 53 хувийн өгөөжөөс хэзээ ч бууж болохгүй. 120-р тогтоол тэр чигтээ амилах ёстой. 



 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.209
    55 минутын өмнө

    Ноогдол ашиг гэж хэдэн зоос авахюм уу ? Хэдэн төгрөг авах юм уу гэдгээ мэдээгүй тохироогүй байж юундаа баярлаад байна !!

    Хариулах