Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар төлөвлөж байсан ч хувийн хэвшлийнхэн болон олон нийтийн шахалт шаардлагаар хойшлуулахаар болсон билээ. Тэгвэл манай талын энэхүү хүсэлтийг хойд хөршийн newspot.ru цахим хуудаст “Эцсийнх” буюу гэрээ байгуулахаас нэгмөсөн татгалзсан гэж дүгнэжээ.
Түүнчлэн, гэрээ бүтэлгүйтсэн шалтгааныг Монгол Улс өөрт ашиггүй гэж үзсэнийх үү, эсвэл Монгол дахь ОХУ-ын худалдааны төлөөлөгч М.Васильевын бүтэлгүйтэл үү хэмээн асуусан байна.
Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Киргизстан, Казахстан, Беларусь, Армен улс багтдаг бөгөөд гэрээ байгуулагдсан бол бид 375 нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцан татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр харилцан худалдаалах боломжтой байсан юм. Гэвч Эдийн засаг, хөгжлийн яамнаас 375 нэр төрлийн жагсаалтыг ил болгоогүйгээс олон нийтийн дунд хардлага үүсэж, улмаар МҮХАҮТ тэргүүтэй ТББ байгууллага, иргэд эсэргүүцсээр санасандаа хүрсэн. Эрх баригчдын зүгээс энэхүү гэрээг байгуулах асуудлыг хойшлуулсан гэж зарласан ч хойл хөршийн хэвлэлд ийнхүү Монгол Улс эцсийн байдлаар татгалзсан гэдэг байдлаар мэдээлэгдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.114.34
ОРОСУУД МАНАЙ ЭГИЙН ГОЛЫН СТАНЦИЙГ ХОЙШЛУУЛААД БАЙДГИЙН АДИЛ ГЭРЭЭГ ХУГАЦААГҮЙ ХОЙШЛУУЛААД Л БАЙЖ БАЙХ НЬ ЗӨВ ӨӨ. ЕВРОАЗИ ГЭХ ОРОН ЗАЙ ТҮҮХЭНДЭЭ ХЭЗЭЭ Ч ӨӨДӨЛЖ БАЙГААГҮЙ БҮС НУТАГ ЮМ БНЛЭЭ.
Хариулах178.174.229.45
MUU OISZA OROSUUD YU GEN YY . HEZEE CH IIM GEREE BAIGUULAHGUI HEZEE CH
Хариулах103.212.117.104
Энийг бол байгуулах бсан юм
Хариулах