​Улаанбаатарын нэг дүүрэг, нэг аймгийн төв ОХУ-ын шахмал түлшинд шилжих үү

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 09 минут

-ОХУ улаанбаатарчуудад тулгарсан бэрхшээлийг шийдэлцэхийн тулд 150,000 тонн модон шахмал түлш нийлүүлэхэд бэлэн байна-

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын уулзалт Москва хотод болж байгаа билээ. Хоёр улсын эдийн засгийн харилцаа олон улсын жишиг гэхээсээ илүү энэхүү комиссын хуралдаанаар тодорхойлогддог бөгөөд дараагийн хурал хүртэлх хамтын ажиллагаагаа тохирдог юм.

Тэгвэл энэ удаагийн хурлаар ОХУ-ын тал манай нийслэлийн гэр хороолол ихтэй нэг дүүрэг, утааны асуудал хүндрэл үүсгэж эхэлсэн нэг аймгийн төвийг шахмал түлшээр хангах санал тавьжээ.

ОХУ-ын Байгаль орчны сайд, Засгийн газар хоорондын комиссын ОХУ-ын талын ахлагч Александр Козлов энэ талаар мэдэгдсэн байна.


“Бид улаанбаатарчуудыг шахмал модон түлшээр хангах санал тавихад бэлэн байнха. Манай түлш нь өндөр чанартай, экологийн түүхий эдээр хийсэн учраас Улаанбаатарын агаарын чанарыг дээшлүүлэхэд нөлөө үзүүлнэ. Хэрвээ зөвшөөрвөл бид найдвартай хамтрагч байж чадна” гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн мэдээллийн эхэнд дурдсанчлан, 2024-2025 оны өвөл Улаанбаатар хотын гэр хороолол ихтэй нэг дүүрэг, нэг аймгийн төвийг хангах төсөл дээр ажиллаж байгаагаа дуулгажээ.

Хэрвээ Монголын тал зөвшөөрвөл оросууд 150,000 тонн түлш нийлүүлэхэд бэлэн байгаа аж.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.234
    Өчигдөр

    Олонжилийн туршлагтай улс арайч хор хиихгүй байлгүй гэхдээ энэ хэдэн айлуудыг утаагүй болгож болох байх орон сууц жуул

    Хариулах
  • 66.181.161.27
    Өчигдөр

    ОХУ утааны асуудлыг

    Хариулах