БАЙНГЫН ХОРОО: ДЦСIII-ыг ОХУ-аар өргөтгөх асуудалд гишүүд эргэлзсэн ч чуулган руу оруулахаар боллоо

Zuv.mn
Өчигдөр 14 цаг 58 минут

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  ДЦС3-ын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцээрийн тухайд, ОХУ хариуцан хэрэгжүүлэх асуудал 10 гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн байдаг. Сүүлд ажил хэрэг хэрэг болгох гэж дахин оролдсон ч ОХУ-ын Интер РАО 1.3 тэрбум евро, анайх 814.3 сая доллар гэсэн санал тавьсан бөгөөд эцэст нь зураг төсвийг хамт боловсруулж нэг дүн гаргах, хийх эсэхээ тэр үед шийдэхээр тохирсны дагуу энэхүү хэлэлцээр Байнгын хороогоор орж ирж байгаа нь энэ. Хэрвээ хэрэгжүүлэхээр болбол ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжих ч зураг төсөв боловсруулах багагүй хэдэн тэрбум төгрөгийг /20 сая ам.доллар гэж яригдаж байгаа/ манай тал гаргахад гол учир нь оршиж байсан. Баахан мөнгө гаргаж зураг төсөв хийдэг, дундын дүн гарахгүй бол хэрэгжихгүй. Хэрэгжихээр боллоо ч дунд нь гацах вий гэлэгт гишүүд санаа зовж байгаа нь илт байсан. 

Тиймээс ч хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь зөрөлдсөн. Тухайлбал, П.Сайнзориг гишүүн "Гацаадаг. Олон жил гацааж, хорлож ирсэн. Монгол Улсыг ингэж л шахаанд оруулдаг" гэж эрс эсэргүүцсэн бол Ж.Алдаржавхлан гишүүн "Нэг машинаа 60 жил үйлдвэрлэж байгаа улсад техник, технологи байх уу" хэмээн эргэлзсэн. С.Цэнгүүн гишүүн мөн "Эдийн засгийн үр өгөөжгүй зүйл. Бид мэдсээр байж буруу зүйл хийж болохгүй шүү дээ" хэмээн эсэргүүцэж байлаа. 

Улмаар санал хурааж, 9:11 гэсэн саналын дүнгээр дэмжсэнгүй. Гэвч П.Батчимэг гишүүн дахин санал хураах санал гаргаж, улмаар 14:6 саналаар дэмжлээ. 

Зураг төсөл боловсруулах нь эрсдэлтэй, хэрэгжихшүй ТЭЗҮ тэврээд үлдэх магадлал өндөр гэдгийг гишүүд ойлгож байгаа ч улстөрөөсөө эмээж байгаа мэдрэгдэж байлаа. Эцэст нь ямартай ч чуулган руу оруулж хэлэлцүүлээд кнопдох шийдвэрт хүрэх шиг боллоо. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 71.205.4.58
    21 цагийн өмнө

    2 hershees eer manaid DTsS barih tulsh oldoh uu? Oldsongui ch Ter ni naiidvartai ajillah uu? Busad Ulsiin mergejiltnuudtei gar niilj ajillah margwjilten, ajillah huchin baigaa yuu? Manai tsag uuriin nehtseld tohiroh technologies yag Ali ulsad baina ve? Sain meddeg "tsetserhegch" baival ugeed heleech dee

    Хариулах