ТООЦООЛОЛ: Тавантолгойн олборлолтыг ингэж нэмэгдүүлнэ

Zuv.mn
Өчигдөр 16 цаг 27 минут

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар яаралтай горимоор оруулж ирэн хэлэлцэж эхллээ.

Хэлэлцээр байгуулах ажлын хэсэг мэдээлэл өгч, гишүүд асуулт асууж байх үеэр хил дамнасан төмөр замын төсөлтэй холбоотойгоор Тавантолгойн уурхайн хүчин чадлын асуудал хөндөгдлөө.

Ажлын хэсгийн ахлагч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хэлснээр, хэлэлцээрийн хүрээнд

-Төмөр замын хил холболтын гэрээ,

-Урт хугацаанд нүүрс худалдах, худалдан авах гэрээ,

-Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээ гэсэн гурван цогц гэрээ байгуулагдах ёстой.

“ЭТТ” компанийн одоогийн хүчин чадал дээд тал нь жилд 30 сая тонн. Тиймээс төмөр замын төсөл хэрэгжсэнээс хойших өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд өөр ам нээх шаардлагатай. Энэ шинэ амуудыг өмнө нь геологийн судалгаанууд хийгдсэн Онч хараат, Бор толгой ордууд дээр нээх бөгөөд оператор компанийн хувьд, тухайн үед нь нээлттэй тендер зарлаж шийдэх юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна