Эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн дэлхийн шилдгүүдийн нэг асан жүдоч Г.Отгонцэцэг Казахстан улсын иргэншлээс татгалзжээ. МУХБ, МУГТ М.Уранцэцэгтэй жин давхцсаны улмаас 2015 онд Казахстаныг зорьж байсан тэрбээр тус улсын нэр дээр барилдах болсноосоо хойш “Рио 2016” олимпын наадмын наадмын хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий алтан медалийг хүртэж, эмэгтэй жүдогийнх нь түүхийн анхдагч том амжилтуудыг гаргаж өгөн, Гавьяат тамирчин нь болоод эх орондоо буцаж ирсэн юм.
Тэрбээр Монгол Улсын иргэншлээ сэргээхээр хүсэлт гаргасан ч Монгол Улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрдөггүй тул татгалзсан хариу өгсөн байдаг. Тодруулбал, Казахстаны иргэншлээсээ татгалзсаны дараа хандвал хүсэлтийг нь хүлээж авах боломжтой гэсэн хариуг холбогдох байгууллагаас нь өгсөн байдаг юм.
Тэгвэл тэрбээр уг тайлбарын дараа Монгол Улсын иргэншлээ сэргээхээр Казахстаны иргэншлээс татгалзах хүсэлтийг тус улсын холбогдох байгууллагад гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ene asuudald hen ch hoshuu duress hereggui dee
Хариулах202.126.89.225
Hakuho Davaajargalaa Mongol ulsiin irgenshil avna geed orj ireh vii Onigoo shu
Хариулах43.228.130.188
яагад болохгүй гэж монгол хүн шүү дээ