Монголын хөлбөмбөгийн холбоо Техникийн хэлтсийн ажилтнуудынхаа цалинг тавьж чадахгүй болоод уджээ.
Тиймээс тус хэлтсээс 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны удирдлагуудад албан шаардлага хүргүүлсэн юм байна. Шаардлагад цалингаа тавьж чадахгүй болсон шалтгаан болон гүйцэтгэх аппаратын хэлтсийн удирдлага болон ажиллагсад ажлын гүйцэтгэл, санхүүгийн тайлангийн талаар мэдээлэл өгөхийг шаардсан аж.
Харамсалтай нь холбооны удирдлагууд шаардлага тавьсан хүмүүсийг ажлаас нь халж эхэлсэн тул өнөөдөр холбооны оффист хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа нарын хүмүүс очиж, цахим орчинд шууд бичлэг хийлээ.
Бичлэгийн үеэр Б.Батзаяа “Монголын хөлбөмбөгийн холбоо өөрийн гэсэн байртай, талбайтай, санхүүжилтийг нь Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өгдөг байгууллага. Гэтэл маш их хэмжээний өрөнд орсон. Гурван тэрбум төгрөгийн өртэй гэсэн одоо өсөөд таван тэрбум болсон. Энэ мөнгө хаашаа оров. Олон Улсын хөлбөмбөгийн холбооноос “Төсөл хэрэгжүүлнэ” гэж мөнгө авчихаад хэрэгжүүлээгүй. Дэлхийн №1 спортын холбоо байж ЕНБД-аараа зүгээр нэг хүн авчраад ажилуулчихсан. Асуудлыг хэлж, ярьсан хүмүүсийг ажлаас нь халж байна. Бид энэ асуудлаар дахиж мэдээлэх болно. Ээлжит бус их хурал зарлахыг шаардаж байна” гэж ярилаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна