Э.Цэндбаатарын ирэх сарын 15-нд Улаанбаатарт бүсээ хамгаална

Zuv.mn
6 цаг 19 минутын өмнө

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол улсын гавъяат тамирчин, мэргэжлийн боксчин WBA холбооны хойд Америкийн аваргын бүс эзэмшигч Э.Цэндбаатар ирэх хоёрдугаар сарын 15-ны өдөр АСА Аренад Аваргын  бүс хамгаалах тулаанаа хийх гэж байна. 

Тэрбээр тоглолтынхоо талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр өнөөдөр 12.00 цагт "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ. 

МУГТ Э.Цэндбаатар оны өмнө "Намайг дэмждэг Монголын ард түмэндээ дуулгах сайхан мэдээ байна. Өнгөрсөн 10-р сард би дэлхийн мэргэжлийн боксын топ 4 холбооны нэг болоx WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсний эзэн болсон. Тус аваргын бүсээ ирэх оны нэгдүгээр сарын 24-нд эх орондоо хамгаалахаар боллоо" гэж байсан ч тоглолтын төв хойшлон, хоёрдугаар сарын 15-нд болсон байна. 

Түүнчлэн "Миний энэ удаагийн өрсөлдөгч мэргэжилд (12-0, 4КО) амжилттай АНУ-ын тамирчин Жошуа Орта" гэж хэлмсэн бөгөөд өрсөлдөгч өөрчлөгдсөн эсэхийг өнөөдөр олон нийтэд зарлах бололтой. 

Э.Цэндбаатарын тулааны үеэр Монголын шилдэг таван боксчин Солонгос, Хятад, Казаxстан, АНУ гэсэн орны мэргэжлийн боксчидтой тулалдана гэсэн мэдээлэл мөн гараад байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна