Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагаас эхэлнэ.
2025 он гарсаар болж буй эхний томоохон уг барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр, улсын аварга Ц.Бямба-Отгон тэргүүтэй 155 бөх оролцохоор бүртгүүлжээ. Дээрх бөхчүүдээс МҮБХ-ны чансааг үндэслэн 128 бөх зодоглоно.
МҮБХ энэ оноос Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах нэр бүхий 16 барилдаанд бөхчүүдийн чансааг харгалзан барилдуулахаар шийдвэрлэж, журмыг дараах байдлаар гаргаад буй юм. Үүнд,
- Улсын цолтой бөхчүүд нэр бүхий 16 барилдаан болон уламжлалт барилдаануудад шууд орно,
- Аймгийн цолтнууд чансаагаар улс, аймгийн цолтны шинэ хэлбэрийн 128 бөхийн барилдаанд оролцоно.
Уламжлалт болон аймаг цэргийн цолтнуудын барилдаанд эрэмбийн дагуу оролцоно,
- Сумын цолтон ба залуу бөхчүүд намрын улиралаас хойш зохиогдсон барилдаануудад гаргасан амжилтын ЧАНСААГААР нэр бүхий 16 барилдаанд оролцоно. Уламжлалт болон, аймаг цэрэг мөн сумын цолтны барилдаандаа эрэмбийн дагуу оролцоно.
- Мөн аймаг цэргийн цолтны тухайн сарын барилдаандаа шөвгийн 4-т (8-д) шалгарсан бөхчүүд шинэ хэлбэрийн барилдаанд шууд оролцоно.
- Сумын цолтон ба залуу бөхчүүдийн тухайн сарын барилдаандаа шөвгийн 8-д (16-д. Энэ нь бүртгүүлж буй барилдаанд нь бүртгүүлсэн улсын цолтны тооноос хамаарах) шалгарсан бөхчүүд шинэ хэлбэрийн барилдаанд оролцож чансааны оноогоо нэмэх боломжтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.248
Батсуурийг нэгийн даваанд тэнгэр харуулсан гард ланд 600 ревер гарденд 160 кв м байр өгнөө
Хариулах