Монгол Улсаас Беларусь улсад суух Элчин сайд Б.Баярсайхан тус улсын БЕЛТА агентлагт ярилцлага өгчээ.
Тэрбээр ярилцлагадаа хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжуудыг голчлон хөндсөн байх бөгөөд Монгол Улс Беларусьт ноолуур нийлүүлж, сүү, сүүн бүтээгдэхүүн импортлох сонирхол өндөр байгаа гэсэн байна.
Сурвалжлагч Элчин сайдаас Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Беларусьт нийлүүлэх боломжийн талаар асуухад “Яг одоо Монголын ноолуурыг түүхий эд байдлаар Беларусьт нийлүүлж, тэндээ бэлэн бүтээгдэхүүн болгоод олон улсад гаргах асуудал яригдаж байгаа” хэмээн онцолжээ.
Харин Монголын бизнесмэнүүдийн хувьд Беларусийн өндөр чанартай бараа бүтээгдэхүүн анхаарлыг нь татаж байгаа бөгөөд тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, хуурай сүү импортлох сонирхол өндөр байгаа гэж ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.122
Тэр холоос сүү зөөх нь ээ.
Хариулах