Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг томиллоо

Zuv.mn
6 цаг 41 минутын өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монголбанк”-ны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийн томилгоог хэлэлцэж, шийдвэрлэлээ. Өчигдөр хаалттай хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хурлаас Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Гэрэлтийн Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Тунсагийн Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Данзанбалжирын Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Ундраагийн Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Гомбын Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжин УИХ-д оруулж ирээд байсан. Гишүүд хэлэлцээд нууц санал хураалтаар дээрх нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжив.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна