Монголд мэдлэг, мэргэжилтэй залуус ажиллах орон зай хумигдсаар...

Zuv.mn
16 цаг 5 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүдийг томилох асуудал хэлэлцэгдэв.

Ц.Бархас /УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Б.Саруул /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Л.Сонор /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/

Ш.Хандсүрэн /УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлсэн/ нар нэр дэвшсэн.

ОНЦЛОХ НЬ: Л.Сонорыг Шадар сайд Т.Доржхандын хамаарал бүхий этгээд гэх мэссэжийг сүүлийн хоёр, гурван өдөр дамнан харлуулж, сэвснээр МАН, АН гишүүд томилгоог дэмжсэнгүй.

Чуулганы хуралдааны үеэрх байр, суурь:

Д.Амарбаясгалан, УИХ-ын дарга: Төрд олон жил ажиллаж байгаа туршлагатай залуучуудаа төр чиг үүргийнх нь дагуу томилдог. Энэ залуусаа бохир улстөртэй хутгаж, явцуу улстөр хийх шаардлага байхгүй!

П.Сайнзориг, УИХ-ын гишүүн: Санхүүгийн сектор эрүүл чанартай байж байж эдийн засаг солонгорно. Монгол Улсыг олон улсын томоохон хэлцлүүд дээр авч гарсан залуу байгаа юм. Өрийн бондуудыг хямд эх үүсвэрээр солих, олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр босгож ирэх, төсөвт дарамт учруулахгүйгээр өрийн удирдлагыг хийх зэрэг мэргэшсэн залууг улс төрийн өнцгөөр унагаж буйд харамсаж байна.

Түүнийг гүйцэтгэж буй ажил мэргэжлээр нь буюу Сангийн яамны санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн даргын хувиар Сангийн яамнаас дэвшүүлсэн байдаг.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.122
    11 цагийн өмнө

    Харамсалтай

    Хариулах
  • 66.181.179.189
    11 цагийн өмнө

    ганц энэ хүн биш. огт дарга сайдтай хамааралгүй гадаадад төгссөн нарийн мэргэжлийн хүмүүс мэргэжлээрээ ажил олохгүй сууж байна. намын мэдлэггүй даргын хамаатан саданг зайлуулахаас өөр арга алга Даргын хамаатан садан гэдэг мэргэжил байна шүү. Ямар ч дипломоос хүчтэй. Сая энэ залууг томилоогүй чинь дарга намын тавиулуудыг зайлуулах эхлэл болго. Тэгвэл улс хөгжинө

    Хариулах