Байнгын хороо: Боловсролын зээлийн сан болон Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн талаар хэлэлцэнэ

С.Гандэлгэр
8 цаг 18 минутын өмнө

Монгол Улсын Их Хурлын хоёр байнгын хороо, нэг ажлын хэсэг өнөөдөр хуралдах товтой байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 11:00 цагаас Их засаг танхимд дараах асуудлаар хуралдана.

  • Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 15:00 цагаас Их засаг танхимд дараах асуудлаар хуралдана.

  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2024 оны 111 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 12:00 цагаас Үндсэн хуулийн танхимд дараах асуудлаар хуралдана. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт, хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна