Ховд аймагт сураггүй болсон эрэгтэйн цогцосыг олжээ

С.Гандэлгэр
8 цаг 3 минутын өмнө

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрханы “Яргайтын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/ "Жаргалант" ууланд нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14:20 цагт хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна