П.Очирбат агсныг 24-нд сүүлчийн замд нь үдэж, гашуудал зарлана

Х.Есү
5 цаг 58 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: "Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Чингис хааны тэргүүн зэргийн одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар орон даяар гашуудал зарлана. 

Үүний хүрээнд Засгийн газраас гашуудал зарласантай холбогдуулан энэ тав дахь өдөр буюу нэгдүгээр сарын 24-ны өдөр өглөөний 7 цагаас оройны 12 цаг хүртэл бүтэн өдрийн туршид орон даяар гашуудал зарлана. 

Төрийн тэргүүнээ сүүлчийн замд нь үдэх арга хэмжээг бид нэгдүгээр сарын 24-ны өглөө 7:40 цагаас 9:40 цагийн хооронд зохион байгуулна.  21 аймаг тус бүрд эмгэнэлийн дэвтэр ажиллуулж, тус дэвтэр дээр ард иргэдийн эмгэнэлийг бичүүлж авч байна. 

Гашуудал зарласан өдөр тугийг 45 хувь буулгах, олон нийтийг хамарсан урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахыг хориглож байгаа" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна