“Рио Тинто” Ц.Туваан сайдад захидал бичиж, татварын маргаанаа цэглэх санал тавьжээ

Zuv.mn
2025/01/22

Рио Тинтогруппын Зэсийн бүлгийн захирал Кэти Жексон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидал бичиж, олон жил үргэлжилсэн татварын маргаанд цэг тавих санал тавьжээ.
Тодруулбал, татварын актыг 295 сая ам.доллар гэж үзээд асуудлаа шийдье гэсэн байна. Afr.com энэ талаар мэдээллээ. 

Татварын алба Оюутолгой компанид 2018, 2019 онд хоёр удаа нэг их наяд гаруй төгрөгийн татварын акт тавьсан бөгөөд энэ акттай холбоотой маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явсаар өнөөдрийг хүрсэн юм. Энэ хооронд Рио Тинто хоёр удаа зөвшилцөх санал тавьсан ч Засгийн газар “Зөвшилцвөл хууль зөрчинө” гэсэн байр суурь илэрхийлэн өнөөдрийг хүртэл зөвшөөрөөгүй явж ирсэн байдаг. Гэхдээ, Рио Тинтогоос маргаан шийдэгдтэл түр байршуулсан 1.1 их наяд төгрөгийг иргэдэд 300,000 төгрөгөөр тарааж өгсөн. 

Саналыг хүлээж авбал "Рио Тинто" дээрх мөнгийг нэхэмжлэхгүй аж.  

Afr.com-д бичсэнээр, Рио Тинто Монголын Засгийн газартай учраа олохыг яаравчилж байгаагийн учир нь “Гленкор”-той явуулж байгаа хэлцэл байж магадгүй аж. Уул уурхайн ертөнцөд ““Рио Тинто”, “Гленкор” нэгдэж, дэлхийн уул уурхайн хамгийн том уул уурхайн компанийг үүсгэн технологийн үйлдвэрлэлд чухал үүрэгтэй өнгөт металлыг хянаж, ноёрхлоо тогтооно” гэсэн мэдээлэл гараад байгаа бөгөөд үүнээс өмнө асуудлуудаа шийдэх ёстой болсонтой холбоотой гэж бичигч таамагласан байв. 

Учир нь, зэсийн үйлдвэрлэлд байр сууриа ахиулах энэ төлөвлөгөөнд Оюутолгой шийдвэрлэх үүрэгтэй аж. Тэд зэсийн үйлдвэрлэлээ 2030 он гэхэд нэг сая тоннд хүргэх зорилгынх нь тал нь Оюутолгойд ногдох юм байна.

Түүнчлэн, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсныг нуун дарагдуулсан гэх хэрэгтэй холбоотой Пентвотерын хувьцаа эзэмшигчидтэй хийх шүүх хурал нь ирэх хоёрдугаар сарын 5-нд товлогдсон нь ч нөлөөлсөн байх магадлалтай гэнэ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.69
    2025/01/23

    Авах ёстой татвараа хуулийн дагуу ав үгүй бол хөөж гарга монголд ашиггүй байж ухуулаад яах вэ? Байж л байг ханцуй дотроо тохирдог үе өнгөрсөн шүү

    Хариулах
  • 202.9.46.253
    2025/01/22

    Зөвшөөрөхгүй ээ.

    Хариулах
  • 59.153.115.129
    2025/01/22

    Балин хамартай дэд дарга Солонго гэгч авгай 28 оноос ашиг хүртэхээр болсон гэж мэдэгдэж байсан нь худлаа болжээ ддээ.

    Хариулах
  • 66.181.182.190
    2025/01/22

    Монголын алт зэсийг төрийн өндөр албан тушаалтануудад хахууль өгж байж гэрээ хийж үнэгүй авж байгааг зогсоож гэрээг шинээр хийх эс бөгөөс Оёу толгой уурхайг хаахгүй бол Монгол удахгүй хоосон агуйтай үлдэх болчихоод байнаа

    Хариулах