П.Сайнзориг: Монголчуудын боломжийг үгүй хийсэн хүмүүс өнөөдөр ардын баатар болчихсон байна

Х.Есү
2025/01/27

Төрийн ордонд байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хороон хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр, Арван хэдэн жилийн хугацаанд  манай улс 18,5 тэрбум долларыг олох боломжоо алдсан. Би Ц.Туваан сайдыг энэ тоог их дарж хэлж байна гэж бодож байна.

Энэ боломжийг үгүй хийсэн хүмүүс өнөөдөр ардын баатар мэт болчихсон кино зохиол хийгээд байж байна. Тэр кинонд нь Засгийн газар өөрсдөө очоод тоглоод байна. Би болиорой гэж хэлж байгаа юм. Энд зарчим ярьдаг, зарчим тогтоох гээд явангуут нь тэнд нэг хулгай хийж Монгол улсыг хорлосон хүмүүстэй зэрэгцэж суугаад, хаашаа юм өнөөдрийн Монгол улсын аврал болсон юм уу. Тийм юм бол байхгүй шүү.

Энэ бараг Монгол улсын эдийн засгийг 30 жилээр хорлочхоод байгаа хүмүүсийг өнөөдөр ардын баатар мэт кино зохиол хийгээд байгаад үнэхээр харамсаж байна. Тэд нар нь энд зөв зарчим ярьсан хүн болгоныг хятад, янз янзаар нь хоч нэр өгч кино зохиол бичдэг. Ийм зүйл байж болох юм уу. Ийм зүйл дээр Засгийн газар болон яамдууд минь зарчимтай хандаарай. Төрийн ажил хийж байгаа шүү та нар.

Би энэ хэлэлцээр дээр орж явж байсан юм. Үүнээс л илүү бололцоонуудыг хэлэлцээрийн хувьд хийвэл хийчихээр л байсан. Дандаа цаг хугацаа алдаж монголчууд ийм л байдалтай байсны гор шүү.

Энэ зүйлүүдийг гацааж, Монгол улсын нүүрсний зах зээлийг Оросоос бусад улсад тавьж өгсөн, эдийн засгийн боломжийг алдсан. Байгаль орчныг сүйтгэсэн, дараагийн 16 жилийн боломжийг алдагдуулсан нөхдүүд баатар болоод явна гэдэг дээр хатуу хэлмээр байна" гэлээ. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.129.162
    2025/01/28

    энэ лалар гахайн тоорой юу хуцөөд байна аа

    Хариулах
  • 203.91.116.130
    2025/01/28

    юун бөөрөнхий ойлгомжгүй ярьдаг юм бэ, тийм л сүрхий юм бол нэртэй устай нь зарлаач, худлаа шоу нөхөр юмаа

    Хариулах
  • 103.145.234.110
    2025/01/27

    Хужаад л бүх боломж олгох гэсэн.худлаа шударга царайлсан нэг новш гараад ирждээ.Үг үйлдэл болон нь хужаад тал зассан

    Хариулах
  • 103.57.95.187
    2025/01/27

    Хятадын тал өргөн царигийг зөвшөөрснөөс бусад нь пиар

    Хариулах