УИХ-ын намрын чуулган хаасантай холбогдуулан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тухайн чуулганыг дүгнэн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын анхны намрын ээлжит чуулган хаалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, нийт 52 хууль, Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж анх удаа алдагдалгүй төсөв батлагдлаа.
Монгол Улсын эдийн засгийг тэлэх Монгол-Францын Ураны төсөл, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын төсөл, Хархорум хот байгуулах төслүүд хэрэгжиж эхлэхээр боллоо.
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд 3 баг болон Эргэх Холбоо Зүүн бүс-Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сум, багаар явж иргэд сонгогчтойгоо уулзахаар төлөвлөж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.101.161
хавар тодотгол хийж алдагдалтай болно доо
Хариулах103.71.101.161
алдагдалгүй төсөл гэдэг чинь хөгжлийг боомилж байгаа эд дээ,
Хариулах