Л.Оюун-Эрдэнэ: МАН-ын дэргэд "АНХНЫ ДОЛОО" сан байгууллаа

Zuv.mn
2025/02/02

Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ой тохиож байна. 

Энэ өдрийг тохиолдуулан "Анхны долоо" сан байгуулсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. May be an image of 7 people

Тэрбээр "Монголын ард түмнээ мөнхөрсөн Анхны долоо гэх тодотгол бол 1921 онд Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайхран зүтгэсэн эх орончдын эв нэгдэл, итгэл үнэмшил, эх оронч үзлийн тодотгол төдийгүй өнөөгийн Монгол Ардын Намын түүх, улс төрийн соёл, үлгэр дуурайлал байсаар ирсэн.

Эх орныхоо түүхийн ээдрээт цаг үед чухал хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэрэмжит сан байгуулах нь тэдний үйл хэргийг хойч үедээ үнэн зөвөөр дамжуулж, үндэсний бахархлыг бэхжүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой.

Өнөөдөр бидний нээж буй “Анхны долоо” сан цаашид нийгэм, улс төр, бодлогын судалгааны хүрээнд намын гишүүд, дэмжигчид, ард иргэд, залууст чиглэсэн сургалт судалгаа, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэний нийгмийг бэхжүүлж, тусгаар тогтносон Монгол Улсын боловсролтой, ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгын дор ажиллана.

Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсан цагаасаа эх орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхны төлөө тууштай тэмцэж, алдаа дутагдал бүртээ хурцлагдаж, өнөөгийн ардчилал, парламентын засаглалыг тунхагласан билээ. Өнөөдөр ч бид энэ түүхэн үүргээ ухамсарлан, үндэсний эв нэгдэл, эдийн засгийн тусгаар тогтнол, шударга ёс, хүний эрхийг дээдлэх бодлогыг тууштай хэрэгжүүлсээр байна.

Цаашид "Анхны долоо" сангаас олон чухал санаачилга бодлогын шинэчлэлүүд төрөн гарч, улс орны маань ирээдүйд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээв. May be an image of 7 people



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.248
    2025/02/04

    өвөг дээдсээ хүндэлж түүхээ санах нь хүний ёс доо

    Хариулах
  • 139.5.218.55
    2025/02/03

    1937 оны яргалгааг яахав. АЛЛАГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ Л ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ. ТЭР 7ГЭДЭГ НЬ ХЭН ЮМ БЭ. ЕР НЬ НИЙТ МОНГОЛЧУУДЫН ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА. ЗӨВХӨН МАН БОЛОН КОММУНИСТУУДАД ХАМААРАЛТАЙ ЮМ БАЙНА. ТҮҮНИЙГЭЭ ЯЛГАЖ САЛГАХГҮЙ БОЛ НИЙТ АРД ТҮМЭНД НЯЛЗААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ. ОДОО ЯМАР ЦЭДЭНБАЛ КОММИНТЕРНИЙ ҮЕ БИШ МАН ТӨР БАРЬЖ БАЙНА ГЭЭД ТҮҮХ ГУЙВУУЛААДТҮҮХИЙН ҮНЭНИЙГ НУУЖ ДАРАГДУУЛЖ БОЛРХГҮЙ БИЗ ДЭЭ.

    Хариулах
  • 93.229.85.236
    2025/02/03

    Sayahanii nuguu 5 yu bolson bilee de

    Хариулах
  • 103.168.34.22
    2025/02/03

    "alert('Hello');

    Хариулах
  • 103.168.34.22
    2025/02/03

    alert("test going")

    Хариулах
  • 31.165.93.231
    2025/02/03

    Үхсний чинь гавьяа, байаа эх орноо хар бөөн авилгачид, эх орноо зарагсад

    Хариулах
  • 202.9.47.14
    2025/02/03

    Маш зөв

    Хариулах
  • 178.174.229.45
    2025/02/03

    EHLEED UUCHLAL GUI NAAD HUMUUS CHIN BUGD HELMEGDSEN

    Хариулах