ОХУ-ын уран гулгагчид Монголд ирнэ

Х.Батсайхан
Өчигдөр 13 цаг 40 минут

ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Монгол Улсад дахин ирэхээр болжээ.

Багийн бүрэлдэхүүнд олимпын нэг, дэлхийн дөрөв, европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхий, европын хошой аварга Евгения Медведева, дэлхий, европын аварга Елизавета Туктамышева, олимпын хүрэл медальт, дэлхий, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын мөнгө, дэлхий, европын АШТ-ий хүрэл медальт Александр Энберт нар байгаа бөгөөд энэ сарын 24, 25-ны өдөр “Степпе арена”-д шилдэг үзүүлбэрүүдээ монгол үзэгчдэд толилуулах юм байна.

Мөн саяхан Харбинд болсон Азийн өвлийн наадамд оролцсон залуу уран гулгагч Отгонбаатарын Мишээл үзүүлбэрээ үзүүлэх юм.

ОХУ-ын уран гулгагчид хоёр жилийн өмнө Монголд ирж байсан билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.