Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтоолоор батлагдсан “Оны алдартан шалгаруулах, шагнаж урамшуулах журам”-ын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 21-ний А/15 дугаар захирамжаар 2024 онд салбар, салбартаа манлайлан ажилласан иргэд, аж ахуйн нэгжийг аймгийн 9 алдартнаар шалгаруулж шагналыг хүндэтгэн гардууллаа.
1. Оны шилдэг төрийн албан хаагч - Шархүүгийн Мөнхчулуун /Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын тэжээл, бэлчээр, усан хангамж хариуцсан ахлах мэргэжилтэн/
2. Оны шилдэг ажилчин - Дагайгын Мөнхсайхан /Даланзадгад хотын Захирагчийн ажлын албаны хог хаягдлын автомашины жолооч/
3. Оны шилдэг бизнесмен - Энхтуяагийн Мөнгөншагай /Сүүн дэгжих ХХК-ийн гүйцэтгэх захирал/
4. Оны шилдэг малчин - Адъяагийн Шинэ-Оргил /Гурвантэс сумын Баясах багийн малчин/
5. Оны шилдэг эрүүл мэндийн ажилтан - Танягийн Оюундүү /Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн зөвлөх эмч/
6. Оны шилдэг боловсролын ажилтан–Адъяасүхийн Тунгалагтамир /Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш/
7. Оны шилдэг авьяастан – Сугирын Доржпалам /Манлай сумын харъяат Аймгийн заан/
8. Оны шилдэг бүтээл, бүтээн байгуулалт – Шинэ Ханбогд хотхон /Уужим-Од ХХК/
9. Оны шилдэг хөрөнгө оруулагч – Эрдэнэс Тавантолгой ХК
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна