Сурагч байхдаа Дээд лигт орж, гадаадад уригдсан ч эх орондоо тоглохыг илүүд үзсэн сагсанбөмбөгийн ОД

Zuv.mn
6 цаг 23 минутын өмнө

Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Билгүүн дөнгөж сая Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртлээ. 

Баттүвшингийн Билгүүн 1989 оны гуравдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо төрсөн. 

Тавдугаар ангиасаа сагсанбөмбөг тоглосон тэрбээр 2005 онд, есдүгээр ангидаа Үндэсний лигийн "Баганат өргөө" багт дуудагдаж байжээ. 

Түүнд 2007 онд Дунгүг их сургуульд элсэх, тус сургуулийн багт тоглох санал ирсэн ч Б.Билгүүн эх орондоо эргэж ирсэн. Түүнээс хойш 10 гаруй жил “Хасын хүлэгүүд” багтайгаа “Дээд лиг”-т өрсөлдөж есөн удаа аваргын төлөө тогложээ. 

Б.Билгүүнд гаднын лигийн багууд санал тавьдаг байсан ч тэрбээр эх орондоо тоглохыг илүүд үзсээр ирсэн билээ. 

Монгол Улсын сагсанбөмбөгийн шигшээ баг 2014 оны Инчоны Азийн тоглолтод шөвгийн наймд үлдэж дуулиан тарьсан. Энэ багийн бүрэлдэхүүний гол тоглогчдын нэг нь Б.Билгүүн байсан юм. Үндэсний шигшээ баг сүүлийн гурван Азийн тоглолтын хоёрт нь шилдэг 10 багийн нэгээр шалгарахад түүний тоглолт чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн сүүлийн 15 жилийг нуруундаа үүрэлцсэн, ямар ч үед багийн лидер байж чаддаг Б.Билгүүн "Азийн цом 2025" тэмцээний урьдчилсан шатанд Японы багтай тоглож хожигдсоныхоо дараа шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарласан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна