ИМ Б.Мөнгөнтуул Монакод гялалзаж, гран при тэмцээний нийлбэр дүнгийн долдугаарт бичигдэж эхэллээ

Zuv.mn
10 цаг 36 минутын өмнө

Өндөр зэрэглэлийн эмэгтэй шатарчдын гран при цувралын сүүлийн тэмцээн Монакод болж өндөрлөлөө. Тэмцээнд манай улсаас их мастер Батхуягийн Мөнгөнтуул оролцож, 5.5 оноотой, ОХУ-ын их мастер Александра Горячкина,  Энэтхэгийн их мастер Хампи Конеру нарын хамт 1-3 байрыг хуваан эзлэв.  

Манай шатарчин эхний тойрогт Швейцарийн шатарчин /ОХУ-ын иргэн байхдаа дэлхийн аварга цол эзэмшиж байсан/ Александра Костенюкийг хожиж, Катерина Лано, Тан Женгуй, Хампи Конеру, Сара Хадем, Бибисарра Ауссабиева нарын их мастеруудтай дараалан тэнцэж,  Германы их мастер Элизабет Паетзыг хожиж, Харика Дроновали, Александра Горячкина нартай тэнцсэн юм. 

Манай шатарчин тэргүүн байрын төлөө өрсөлдөөд зогсохгүй их мастерын балл биелүүлсэн сайхан тэмцээн болж өнгөрлөө. 


"Гран при" цомын эзнийг зургаан цуврал тэмцээний үр дүнгээр тодруулдаг бөгөөд нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй.

Шыкментийн гран пригийн дараах байдлаар нийлбэр дүнг Казахстаны Бибсара Ассаубаева тэргүүлж, Грекийн Ставрула Цолакиду удаалж, ОХУ-ын Кашинская, А.Горячкина нар гурав дөрөвдүгээрт бичигдэж байсан. Тэгвэл Монакогийн гран пригийн дараа дараах байдалтай байна. 

.

Манай Б.Мөнгөнтуул 17 дугаар байрт явсан бол 10 байр урагшилж долдугаар байрт орж ирлээ. Тэмцээний нийлбэр дүнг ирэх сард Кипрт, дөрөвдүгээр сард Энэтхэгт, тавдугаар сард Австрид болох тэмцээнүүдийн дараа гаргана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна