Эмэгтэй дугуйчид Вьетнамын олон өдрийн уралдаанд оролцохоор мордлоо

Х.Батсайхан
7 цаг 2 минутын өмнө

Монголын дугуйн холбооны дэргэдэх эмэгтэй шигшээ багийн тамирчид Вьетнамын олон өдрийн тэмцээнүүдэд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнд Тажикистанд болсон Ази тивийн АШТ-ий элит ангиллын ганцаарчилсан гараат уралдааны хүрэл медальт, ОУХМ Ц.Солонго, СМ Ж.Анужин, СМ Э.Энхмаа, Г.Энхжин, Х.Отгонтэнгэр нар багтсан бөгөөд энэ сарын 7-11-ний өдрүүдэд “Biwase Tour of Vietnam”, 12-18-ны өдрүүдэд “Biwase cup 2025” гэсэн хоёр олон өдрийн тэмцээнд дараалан оролцох юм.

Дээрх хоёр тэмцээн нь олон жилийн түүхтэй, Олон улсын дугуйн холбооны хуанлид багтсан, чансааны оноо олгодог тэмцээнүүд гэдгээрээ онцлогтой.

Энэ жил Франц, Иран, Индонези, Малайз  зэрэг улсын олон улсын зэрэглэлийн багууд, Монгол, Филиппин зэрэг улсын шигшээ багууд, зохион байгуулагч Вьетнам улсын шилдэг багууд оролцож байна.

Монголын эмэгтэй дугуйчид сүүлийн 12 жилд анх удаа олон улсын, олон өдрийн уралдаанд оролцох гэж байгаа нь энэ юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна