Зөрчлийн улмаас жолоодох эрхээ хасуулсан иргэд эрхээ сэргээлгэхийн тулд дахин сургалт, шалгалт өгдөг байсан. Тэгвэл жолооны эрхээ хасуулсан тухайн иргэд сургалт, шалгалт өгөхгүйгээр эрх хасагдсан хугацаа нь дуусмагц шууд эрх нь сэргэхээр болсон байна.
Тодруулбал "ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/142-р тушаалаар баталсан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам"-ыг мөн сайдын 2025.02.13-ны өдрийн А/46 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Ингэснээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн 18.3.3 дахь хэсэгт заасны эрх хассан хугацаа нь дуусгавар болсон иргэдийн эрхийг сургалтад хамруулахгүйгээр шууд сэргээдэг байх хөгжүүлэлтийг программын түвшинд хийж, нийт 15190 хүний эрхийг шууд сэргээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна