Малайзад амь насаа харамсалтайгаар алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу гуайтай ярилцлаа.
МАЛАЙЗУУД "ТАНАЙ УЛС ИРГЭНИЙХЭЭ ТӨЛӨӨ ДУУГАРААЧ ЭЭ" ГЭЖ АСУУДАЛ ТАВЬДАГ. СҮҮЛИЙН 20 ЖИЛ МОНГОЛООС МАЛАЙЗ РУУ АЛБАНЫ НЭГ Ч ХҮН ОЧООГҮЙ
-Малайзын шүүхээс өнгөрсөн сарын 12-ны өдөр “Ш.Алтантуяа агсны гэр бүлд 4.7 тэрбум ринггитийн нөхөн төлбөр олгох, энэ мөнгийг 30 хоногийн дотор шилжүүлэх”-ийг Засгийн газартаа даалгасан шийдвэр гарсан юм байна. Энэ хугацаа дуусахад хоёр хоног үлдээд байна. Мөнгө шилжсэн болов уу. Шүүхийн шийдвэр биелсэн эсэх талаар танд мэдээлэл байна уу?
-Тийм зүйл байхгүй ээ. Шүүхийн шийдвэр нь нөхөн төлбөрийг шууд ар гэрт нь олгох ч юм биш. Малайзын Засгийн газар нь миний эсрэг давж заалдчихсан байгаа. Тиймээс “Шийдвэр эцэслэн гартал тодорхой хэмжээний мөнгийг дансанд байрлуул” гэсэн шийдвэр гаргадаг юм. 2015 онд ч гарч л байсан, 2018 онд ч гарч байсан, 2022 онд ч гарч байсан. Шүүхээс хэний талд шийднэ, тэр тал нь авах мөнгө гэсэн үг. Гэтэл би хүчгүй байна. Бүхэл бүтэн улсын Засгийн газар ганц миний эсрэг шүүхдэж байна шүү дээ.
Уг нь олон улсын зарчмаараа бол гадаад улсад хэн нэгний амь хохироход улс Засгийн газар нь хохирогч болдог. Гэтэл манай талаас энэ талаар бодит алхам хийдэггүй, шахдаггүй юм.
Малайзын талаас “Танай улс дуугараач ээ” гэдэг асуудал тавьдаг.
-Та холбогдох газруудад дэмжлэг хүсэж хандаж байсан байх. Ямар хариу өгдөг вэ?
-ХЗДХЯ, ХЭҮК, ГХЯ гээд зөндөө л явсан. ХЭҮК бол ямар ч хүчгүй, албан байгууллагын байгууллагын “Шинэ жилийн комисс” гэдэг шиг л болчихоод байгаа юм. Гадаад харилцааны яам болохоор “Дипломат шугамаараа л харилцана” гэдэг. Тэр нь Малайзын Гадаад харилцааны яамтай харилцлана гэсэн үг. Гэтэл хэргийн хариуцагч нь Малайзын Засгийн газар учраас ГХЯ нь Засгийн газрынхаа эсрэг ажиллахгүй нь ойлгомжтой.
Хууль зүй дотоод хэргийн яам болохоор Малайзтай эрхзүйн гэрээгүй гэдэг. Манай талаас БНСУ, Япон гэдэг ч юм уу, иргэд нь олноороо ажиллаж амьдардаг улстай хууль эрхзүйн гэрээ байгуулах сонирхолтой байдаг юм шиг байгаа юм. Үндсэндээ Монгол, Малайз хоёр хоорондоо ямар ч харилцаагүй болчихоод байгаа байхгүй юу. Тэнд манай улсын ЭСЯ гэж байхгүй.
С.Шаарийбуу, өмгөөлөгч Санжит Каур Дио, 2019 он.
Монгол Улсаас Тайландад суух Элчин сайдад Малайзын асуудлыг хамааруулдаг. Монголоос Тайландад суух Элчин сайд нь А.Төмөр гэж хүн байгаа. Өнөө маргаашгүй ирж байгаа даа, хугацаа нь дууссан юм. Тэгэхээр, аливаа улсын асуудлыг хамаарч байгаа хүн тухайн улсдаа “Итгэмжлэх жуух бичиг” гэж нэг юм барьдаг даа. Хоёр улсын харилцааг хэвийн явуулахын тулд?
-Тийм.
-Тэр бичгээ манайх ч барвдаггүй, Малайз ч барьдаггүй. Өөрөөр хэлбэл, хоёр улсын хооронд дипломат харилцаа байхгүй болчихсон байхгүй юу. Малайзын тал лав сүүлийн 12 жил манай талд Итгэмжлэх жуух бичиг өргөн бариагүй. Миний мэдэж байгаагаар лав сүүлийн 20 жил Монголоос Малайз руу албаны нэг ч хүн очоогүй. Очоод ч яах юм билээ...
-Ер нь танд хэргийг шийдүүлнэ, үнэн зөв шийдүүлж ялна гэсэн итгэл хэр байгаа вэ?
-Би бол эцсээ хүртэл л шийдүүлэхийн төлөө явна. Ямраар ч шийдсэн хамаагүй. Миний талд шийдэх юм уу, өөрсдийнхөө талд шийдэх юм уу, тэрийг би яаж тааж мэдэх вэ дээ.
МАЛАЙЗЫН БАЯЛГИЙН САНГААС 15 САЯ АМ.ДОЛЛАР ЯАХ ГЭЖ АВСНЫГ НЬ СҮ.БАТБОЛДООС АСУУХ ЁСТОЙ
-С.Зоригийн хэргийг “Улс төрийн зорилгоор ашиглахын тулд илрүүлдэггүй” гэдэг яриа бий. Түүн шиг, малайзууд бас охины тань хэргийг улс төрийн зорилгоор ашиглахын тулд шийдэхгүй байгаад байдаг байж болох уу. Тэнд сонгууль болох бүрт л сөхөгддөг шүү дээ?
-Ер нь бол улс төр орсон хэрэг л дээ. Яагаад гэвэл, тэр улсын Ерөнхий сайд нь зөвлөхдөө даалгавар өгөөд, зөвлөх нь захиалга өгч, Батлан хамгаалах яамны ажилтнууд гүйцэтгэж, тухайн үеийн шүүх нь хууль бусаар шийдсэн хэрэг шүү дээ. Хэн ямар хэрэг хийсэн нь хамаагүй, тэрийг чинь хуулийн дагуу шийдэх ёстой юм байгаа биз дээ. Баривчлах, шийтгэх бүх үйл явц прокурорын хяналтад явдаг олон улсын жишиг бий. Гэтэл энэ бол тэгээгүй, зүгээр л дур зоргын яргалал байхгүй юу. Энд нь Ерөнхий сайд өөрөө оролцсон гэдэг чинь тэр хүнд ямар нэг асуудал байжээ гэдэг нь ойлгомжтой байгаа биз дээ.
Тэр Ерөнхий сайд нь одоо шоронд байгаа байхгүй юу. Баялгийн сангаа идсэн хэргээр сууж байгаа. Тэр Баялгийн санг нь идэлцсэн хүмүүс энэ хэргийн талаар чимээгүй байх, энэ хэрэгт өөрөөр хандах ажлыг хийж байгаа. Энэ идэлцэх ажиллагаанд нь манай ихэс дээдэс очиж оролцсон байдаг. Тэрийг нь Малайзууд тогтоогоод шүүхээр шийдвэр хүртэл гаргуулсан шүү дээ. “Сү.Батболд гэдэг хүн 15 сая ам.долларыг 2012 онд, Ерөнхий сайд байхдаа авсан байна” гээд.
-Тэгсэн, тэгсэн. Малайзад шүүхийн шийдвэр гарч, энд хэвэлэлүүд бичиж байсан санагдана?
-Тэгсээр байхад Авлигатай тэмцэх газар нь энэ хүнтэйгээ ярих юм байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн яам нь юу гэж бодож байдаг юм, мэдэхгүй. Гадаад харилцааны яам нь өөрийнхөө сайдыг хамгаалдаг ухаантай юм байлгүй, бодвол.
Эцсийн эцэст, Монгол Улсын Ерөнхий сайд Малайзын Баялгийн сангаас мөнгө авч шамшигдуулсан байна гэдэг шийдвэр шүүхээс гарчихаад байхад тэр Сү.Батболд гэдэг хүнээ дуудаж авчраад ядаж тайлбар авах ёстой байхгүй юу. Энэ 15 сая ам.долларыг яах гэж авсан, юунд зарцуулсан бэ, ямар зорилготой байсан гээд... Улсынхаа нэр хүндийг бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл Сү.Батболд гэдэг хүн хүрч болдоггүй оргил юм биз дээ. Тийм л их эрх мэдэлтэй, гайхалтай юм байдаг юм байлгүй, бодвол...
Манайхан бол зүгээр эрх мэдэл, мөнгөний өмнө сөгдөж байна шүү дээ. Мөнгөний ашиг сонирхлоор хэлхэлдсэн улсууд гэдэг чинь гашилсан ч нэг саванд байна, дүүрсэн ч, ширгэсэн ч нэг саванд л байдаг байхгүй юу.
-Хуулийн байгууллага гомдлоор ажилладаг. Та гомдол гаргасан уу?
-Хоёр, гурван ч удаа гаргасан. “Та нар юунд нь айгаад байгаа юм бэ” л гэж би асуудаг юм. “Үгүй ээ, айх ч юм алга л даа” гэдэг. Тэгэхээр нь би хэлдэг, “Та нар зүгээр дуудаад асуу л даа. Би та нарыг тэр хүнийг ялла гээгүй, буруутга гээгүй. “Яах гэж тэр Малайзын Баялгийн сангаас мөнгө авсан юм бэ” гэдгийг л асуугаад тайлбар аваад өгөөч ээ. Малайзын шүүхээс ийм шийдвэр гаргаад байна шүү дээ гэдэг асуудлыг л тавьдаг. Тэгээд байхад л огт дуудахгүй байгаа байхгүй юу. Гөлийгөөд суучихдаг. Тэгээд одоо тийм мөнгө төгрөгтэй улсууд л бүх юмыг ббомилчихоод байна шүү дээ.
-Монголынхоо байгууллагаар дамжуулж харилцаж болдоггүй юм бол олон улсын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх боломжийг судалсан уу?
-Болдоггүй юм. Аливаа улс, арлын жижиг улс байсан ч дотоод асуудлаа бүрэн шийдвэрлээгүй байхад хөндлөнгөөс хэн ч оролцох эрхгүй гэсэн НҮБ-ын конвенц байдаг юм.
-Тэгэхээр Малайзын шүүх эхлээд хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой юм байна?
-Тийм. Эхлээд Малайзад хэрэг шийдэгдэх ёстой. Тэгээд тэрний дараа хаашаа ч хандах юм, хэдэн жил ч болох юм...Хамгийн гол нь манайх л иргэнийхээ төлөө явах ёстой байгаа юм.
МАЛАЙЗТАЙ ВИЗГҮЙ ЗОРЧДОГИЙГ БОЛИУЛБАЛ ДИПЛОМАТ ХАРИЛЦААГАА ИДЭВХЖҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ
-Та хэрэг шийдвэрлэх үйл явц, улсынхаа зүгээс гаргаж байгаа хандлагад сэтгэл дундуур байгаа юм аа даа?
-Уг нь бичиг хийж өгдөг юм аа. Даанч “Ардын элч” кинонд гардаг “Ийм явдал гарсан нь харамсалтай, үүнийг магадлая” гэдэг шиг, дипломат үгтэй. Бүгд адилхан, “Хоёр улсын харилцаа сайн сайхан болох ёстой, энэ асуудлыг шудрагаар шийднэ гэдэгт итгэж байна...” гээд яг тоть шиг. Тэр бичигнүүд ГХЯ-аар дамжиж явдаг. Ерөнхийлөгчийнх ч бай, Ерөнхий сайдынх ч бай адилхан. Надаад одоо хичнээн ч бичиг байна даа. Бүгд ижилхэн шахуу үгтэй. Тэрнээс илүү юм бичиж болдоггүй, олон улсын тогтсон хэм хэмжээ гэж байдаг юм билээ.
-Манай талаас улс нь санаачилгатай ажиллавал шийдүүлэх боломж байгаа юм байна?
-Ер нь манай улс аливаа асуудалд жижиг улс гэсэн байр сууринаас биш, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн гэдгээр хандаж, иргэдийнхээ эрх ашгийг дорвитой хамгаалдаг баймаар байна.
Эндээ л хэрүүл хийх юм зохион байгуулаад байхаас биш, гадагшаа бол “гөлөг” л дөө. Аливаа зүйлд жаахан цартай баймаар байгаа юм. Уг нь жаахан тэмцэл явуулаад, “Визгүй зорчдог” энэ тэрийг нь болиулах юм бол асуудал цаашаа явах боломж бий. Яг ч болиулах биш л дээ. “Хэрвээ асуудлыг шийдэхгүй бол визгүй зорчдогийг болиулна” гэдэг асуудлыг гаргаж тавих ёстой байхгүй юу. Тэгвэл тэр улсад амьдарч байгаа, сурч байгаа иргэдийн эрх нь зөрчигдөх болоод, тэнд тэмцэх нөхцлийг үүсгэх ёстой юм болов уу. Тэнд суралцаж байгаа, иргэнтэй нь гэр бүл болчихсон монголчууд байдаг юм билээ. “Визгүй зорчдогийг болиулах гэж байна” гэхээр тэд тэмцэнэ биз дээ.
Би бол энэ асуудлыг ГХЯ-нд олон удаа бичсэн. Хөдлөхгүй шүү дээ наадуул чинь. Хариугүй, арчаагүй юм байдаг юм аа, дипломат үйл ажиллагаа гээч юм чинь. Нэг л эв зүйг нь харсан байдалтай, худлаа инээсэн улсууд л байдаг юм шүү дээ, энэ Гадаад явдлынхан чинь.
“Энгэр рүүгээ хоолоо асгачихгүйхэн шиг,
Эхнэрээ дагуулж очоод,
Энд, тэндхийн хүлээн авалтад
Эвтэйхан шиг сууж байхыг Элчин гэнэ” гэж би хэлээд байгаа юм.
Юу ч хийдэггүй байхгүй юу. Зүгээр л нэг сайхан цалинтай, сайхан зугаалгатай, шагналын байдлаар оччихоод, нэр хүнд алдчихгүйхэн шиг хугацаагаа дуусгаж ирэх зорилготой. Ер нь бол инээдэг дайснууд байдаг юм.
-Малайзад монголчууд ажиллаж, амьдардаг гэж та хэллээ. Тэдгээр иргэдэд маань таны охинд тохиолдсон шиг хэрэг тохиолдвол Монгол Улс эрхийг нь хамгаалах ямар ч боломжгүй байдалд байгаа юм байна гэсэн ойлголтыг та өгч байна. Тэгэхээр, тэддгээр иргэд харин хоёр улсад хоёуланд нь шаардлага тавьж тэмцэх ёстой юм биш үү?
-Тэд өөрсдөд нь ирээдүйд ийм явдал тохиолдож болзошгүй гэж тэмцэхээсээ илүү визгүй зорчих боломжгүй болно гэвэл хөдлөх магадлалтай л гэж үзэж байгаа юм. Манай хэвлэлийнхэн тавьж өгдөггүй байхгүй юу. Би ганцаараа хүчгүйдээд байна.
Би үе, үеийн Ерөнхий сайд нарт хандаж үзсэн. “Одоо тэгээд цаашдаа наймаа худалдаа хийгээд хоёр улсын харилцаа сайн, сайхан болоод ирэхээр шийдэгдэх биз дээ” гэсэн манж хариулт хэлдэг. Тийм болно гэж байхгүй л дээ. Угаасаа Малайзад манайхан авчихаар юм байдаггүй юм.
-Таны ярилцлага гарахаар нэр дурдагдсан байгууллагын удирдлагууд унших байх. Та юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Хэвлэлээр гарлаа гээд нэг их нөлөөлөхгүй л дээ. Гарсан доор нь “Хохь чинь заяа чинь тэр” гэж доромжилно, нэг бол "Тууштай..." энэ тэр гэж намайг хөөргөнө. Гол нь “Энд ийм юм болсон байна, энийг дөрөөлөөд нэг хэрэгтэй юм хийгээд орхи л доо” гэж "хатгахгүй" л бол ярилцлага гараад ямар ч нэмэр байхгүй. Сонинд гарвал сонин борлогдоно. Сошиал дээр гарвал хүн олж харвал харна, олохгүй бол олохгүй. Одоо бол баяраа тэмдэглээд, архиа уугаад байж байгаа.
-Та ер нь охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдэхэд манай улсын зүгээс дэмжлэг ирнэ гэдэг итгэл алдарч байгаа юм аа даа?
-Би итгэл алдарна гэж байхгүй. Гол нь би мөн чанарыг нь мэдэж байгаа юм чинь. Монголын ард түмэн өнөөдөр ямар арчаагүй, ямар тэмцэлгүй байна вэ. Надаас долоон дор байхдаа яадаг юм бэ, бүхэл бүтэн улсын ард түмэн. Тэмцэх болохоороо ямар ч утгагүй, “Тэрийг огцруул” гэж тэмцэнэ. Дандаа мөнгөний, зохион байгуулалттай юм хийдэг. Тэгэхэд би мөн чанар, үнэн юмны төлөө тэмцэж байгаа хүн. Тийм болохоор надад нэг их шантраад, итгэл алдраад байгаа юм байхгүй. Надад тусалбал тусална биз.
Үе, үеийн Ерөнхий сайд нар бичиг явуулдаг юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх харин хоёр жилийн өмнө анх удаа Малайзын хаанд захидал явуулж өгсөн шүү. Даанч энэ улсын удирдагч нар нь чулуугаар цохиод ч дуугардаггүй, тийм муу санаатай болчихсон. Дуугарвал буруудчихна гээд... Хэн ч захиа явуулсан хариу ирүүлдэггүй. Тийм учраас энэ байдлыг болиулах нэг хөшүүрэг хэрэгтэй гээд байгаа хэрэг.
Тэр нь визгүй зорчилтыг болиулах явдал. Угаасаа үзэх юм байхгүй шүү дээ, тэр улсад. Далай үзье гэвэл Сингапур руу очоод үзчихгүй юу. Өөр илүү гоё, аюулд орлоо гэхэд хууль шүүх нь ажилладаг, манай улсаас элчин сайд, дипломат сууж байгаа улс хажууд нь байж л байна шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.19
юм л бол сү батболд, элбэгдорж гээд амбасын үеийн гаруудыг буруутгах юм. женко амарсайхан оюунэрдэнэ мэтийн хулгайч нарын хажууд энэ 2 бол жапаак шдээ. яг үнэндээ сү батболдын үед манай улсын эдийн засаг өсөлт хамгийн дээд цэгтээ хүрч байлаа. алтанхуяг гэж дөрвөд гичий гарч ирээд самарсан даа. урвагч женкогийн өрөөсөн жоохон зальтай дугуй нь
Хариулах103.57.92.24
Нүүрсний үнэ тэр үед дэлхийд өссөн юм . Сү- гээ өмөөрөх хэрэггүйээ олон түмэн ааль хэдийн хэн нь хэн гэдгийг ялгаж эхэлсэн
202.55.188.124
Ха ха ха
59.153.112.16
Эргүү мал вэ жинхэнэ загалмайлсан эргүүдийг нь жапаак гэж солиороод кх
66.181.181.236
Манай Төр дандаа үе дамжсан Гэмт хэрэгтэнгүүд л байдгийн байна одоо ч тэр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нь *Нүүрсчин* гээд үргэлжлэх,,,,,,,
Хариулах14.1.81.172
Үзэл санааны төлөө насан туршдаа тэмцэж буй Шаарийбуу гуайд маш их баярлалаа. Сүүмгэр нүдтэй сүүмийсэн харцтай Батболд бол шоронгийн ялтан ш дээ.
Хариулах202.72.245.198
S.Batboldoo schalgaachee ter mundag ESaid Ouuyerdene !!! . ug n erchiin olgoson tegeed yagaad er ajillaa chiideggui um boloo Oyuunerdene ! , tiim l ich zavgui um baichdaa .
Хариулах202.55.188.82
Монголын N:1 хулгайч бол Сү.Батболд гэж Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа хэлж байсан. Гэтэл Хүрэлсүх шазав татав хийж Сү.Батболдыг өмөөрч Х.Баттулга руу дайрч байсан нь Хүрэлсүх гал хам гэдгийн нотолгоо. Одоо Х.Баттулгыг л ерөнхийлөгч болгосон үед төрийг цэвэрлэнэ дээ.
Хариулах103.212.117.240
Тийм
103.57.92.24
Бид 50 тонн алтаа авьяаа.. Бороо гоулдоос алдсан
Хариулах66.181.161.44
Эцэг хүн үрийнхээ төлөө хэзээ ч шантрахгүй бид ийм төр засагтай амьдарч байгаа нь бидний буруу Гадаад дотоодод монгол хүн хамгаалалт маш муу байгаа нь бидний сонгосон болон өөрсдийн бүртээсэн нийгэм ямар байгааг харуулж бна. Тэмцэдгүй ард түмэн мөхөх жамтай
Хариулах66.181.182.176
Дамдины Сүхбаатарын Батболдыг би оролдоогүй .2012 онд ЕС байхдаал Малайзын ЕС - тай дотонссон нь Тэндэхийн шүүхэхээр хэцэгдэж Монголын талд хандсан юм билээ.Нэг сэтгүүлч утсаар ярисан.Мань эр зарим зүйлд өөрийн зүлээ шургуулсан байна. Уншигчид болгоох боловуу?
Хариулах139.5.218.11
Арчаагүй төртэй улс иргэнээ хамгаалж чаддагүйг энэ хүний шудрага тэмцэл харуулж байна. Баячуудын балаг жирийн иргэнд хүртэл гай болж байх юм даа...
Хариулах118.99.2.19
ЮМ Л БОЛ ХОЙД ХАР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ СҮ Л ГЭХ ЮМ. ЖЕНКО ГИЙН Л ЗАХИАЛГА БИЗДЭЭ
Хариулах203.91.115.253
ээ тэнэг хүүр ээ юу ч ойлгодоггүй, эс сү-н гар хөл
172.225.79.208
Энэ өвгөн сүүлдээ шантааж хийдэг болждээ. Гадаадуудтайгаа байлдахгүй дотоод улс төр болгоод хүний хоол болох юм байна л даа.
Хариулах98.212.184.85
Iim comment bichih setgel zurh gargaj baigaad chine bayr hurgey! Chi sunsee zarj chadjee ats mine! Chinii ur hoich udam chine baga ch gesen ene nugelees chine uurnedee! Karma gej baidag ymshde uhaan muut tarhinii doroitol mine. Chinii bichij bga ugnii chine ungu ays ter chigeeree buzar… tsu2
66.181.176.17
Сү.Батболдын суганы үс чи цаашаа далд ор.
172.226.43.228
IIM YUM YARIHAASAA ICHIH HEREGTEI DEE. OHINIIHOO NERIIG BARIJ SONGUULID HURTEL DEVSHLEE ODOO ZUGEER MALAYSIATAIGA HERELDEH HEREGTEI SHDEE
Хариулах139.5.218.167
Ном уншвал хариулт гарна
98.212.184.85
Oyun sanaanii doroitol, orchin uyiin erguu setgehuitei!
98.212.184.85
Chi muu gulug huuhdee aldaad haramsAad irheer ih huralruu orj ug dugarna gej bodohgui l baih . Uchir ni chine uherchine saalchinaas dor guysmshig mongoliin sug!
98.212.184.85
Uherchin saalichin geed bga hun chine hRin ene maliin yrij bga helj bga ymnaas uuriig heldeg ym shuu!.
203.91.115.253
яасан тэнэг толгой вэ чи үхэрчин юу уу саальчин юм уу
103.57.94.95
Карма гэж байдаг шүү Сү. Гийнхэн ямар их шуналтай балиар хүмүүс вэ??үхэхдээ чирээд явах уу
Хариулах59.153.115.93
Сү Батболд бас талийгаачийн гэр бүлд өгөх ёстой 1 сая ам доларийг нь бас хулгайлаад авчихсан юмуу
Хариулах202.55.188.85
Энэ ЭХ ОРНОО зарсан АРД ТҮМНИЙ бүх боломжийг хулгайлсан бүх хулгайчуудыг шоронд хийж бүх хөрөнгийг нь хурааж, АРД ТҮМНИЙГ хохиролгүй болгох ёстой...
66.181.177.72
ohiniin alsan ter hun n ulsiinhaa baylagiin sangaas mongo idsen geed shorond bgaa gene. maliaziin baylagiin sangaas manai su batbold bas 12 say dollar ideed tend consul bhgui, diplomat hariltsaagui bolson geed bn ene hun
202.55.188.91
СҮ ХУЛГАЙЧ ГЭЖ ЯАСАН ИХ ЭРХ ДАРХТАЙ ХУЛГАЙЧ ВЭЭ.ЭНЭ НӨХӨР.Н ХУЛГАЙ ЗЭЛГИЙ БҮҮР МОНГОЛООС ХАЛИАД ДЭЛХИЙГЭЭР ТАРЖ
Хариулах