Насанд хүрээгүй хүүг хүчирхийлэхийг завдсан эмэгтэйг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Т.Отгонсувд
Өчигдөр 10 цаг 54 минут

Насанд хүрээгүй хүүг таксины жолооч эмэгтэй хүчирхийлэхийг завдсан талаарх мэдээлэл өчигдөр/2025.03.10/  цахим орчинд гарсан. 

Тодруулбал, хүүгийн ээж "Гуравдугаар сарын 7-ны орой хүү минь таксинд сууж, тус таксинд байсан хоёр эмэгтэй хүүд ёс бус үг хэлж, биед нь хүрэхийг завдсан" гэх утгатай постыг өөрийн цахим хуудастаа бичсэн. 

Энэ талаар ЦЕГ-аас "Уг асуудлын тухай цагдаагийн байгууллагаас хохирогчтой холбогдсон. Мөн санал гомдлын дагуу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хоёр эмэгтэйг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэлд оруулж шалгалтын ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өгөөд байгаа юм. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.