Т.Аубакир: 500.000 төгрөг хүртэлх хэрэглээний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог байх санал гаргасан

Х.Есү
16 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн Т.Аубакираас Татварын багц хуулийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Тэрбээр "Би Татварын хуулийн ажлын хэсэгт байгаа. Энэ удаагийн татварын шинэчлэлд өөрчлөлт нэлээн өргөн хүрээнд хэлэлцүүлгүүдээ хийсэн. 

Татварын хуулийг дөрөвдүгээр сарын 25-нд багтааж өргөн барих төлөвлөгөөтэй байна. Хийж байгаа гол өөрчлөлт нь өрхийн орлогыг дэмжих. 

Хамгийн эхэнд яригдаж байгаа асуудал бол хүн амын орлогын албан татварыг  бууруулж байна.  Хоёр сая төгрөгийн цалинтай хүнээс 200 мянган төгрөгийг нь авдаг. 

Энэ 200 мянган төгрөгийг танд үлдээе л гэж байгаа юм. Тиймээс хүн амын орлогын албан татварыг 0 хувь хүртэл бууруулна гэдэг санал гаргасан. 

Хүн амын орлогын албан татвар буюу НӨАТ-ыг тодорхой хэмжээнд бууруулахад улсын төсөвт 2.4 их наяд төгрөгийн дарамт үүснэ. 

Мөн 500 мянган төгрөг хүртэлх хэрэглээний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог байх санал гаргасан. Тэгэхээр энэ удаагийн татварын шинэчлэл бол бодитойгоор иргэний болоод өрхийн орлогыг дэмжих бодлоготой байгаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 121.6.155.161
    14 цагийн өмнө

    Энэ пзда 500000 хан мянган төгрөгний НӨАТ БУЦААНА ГД ЮУ ХУЦААД СОЛИОРООД БНАА.ЯДАЖ 100 САЯЫГ БУЦААЛДАА..МАЛАА

    Хариулах
  • 122.201.31.236
    14 цагийн өмнө

    Татвар төлөгчийн 50 саяыг 100сая болгооч

    Хариулах