УИХ-ын гишүүн Б.Уянга /2025.03.27/ Үндэсний баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сан нь стратегийн ордуудын ногдол ашгаас бүрдэж Монгол Улсын иргэн бүрт нэрийн дансанд нь бүртгэгдэж байгаа.
Хуримтлалын сангийн хувьд стратегийн ашигт малтмалын орд гэх тодорхой тооны ордоор хязгаарлагдаж байгааг бид мэднэ. Гэхдээ энэ нь нөгөө талаас уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд ирээдүйд хөрөнгө оруулалтын үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж, төр олон нийтийн авна гэсэн болгоомжлол эрсдлийг үүсгэж байгаа.
Тиймээс 2006 оноос бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхлэх нийт уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол ойлгомжтой тодорхой хэмжээтэй хураамжийг авч хуримтлал бий болгох хуулийн төсөл санаачилж өргөн барих нь зүйтэй гэж үзсэн юм.
Өөрөөр хэлбэл, нийт уул уурхайн төслүүдээс зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр уул уурхайн төслүүдээс нийт борлуулалтын орлогын тодорхой хувийг, магадгүй хоёр хувийг жил бүр Үндэсний баялгийн санд төвлөрүүлдэг байх зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байгаа гэсэн үг.
Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж буй хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм ойлгомжтой болно.
Стратегийн орд гэдгээр хэзээ манай төслийг УИХ, Засгийн газар жагсаалтад оруулах бол гэсэн айдас арилна. Дараа, дараагийн Эрдэнэт, Оюутолгой болон Монгол Улсын хилээс холгүй оршдог газрын ховор элементийн том том ордуудтай төстэй ордууд Монгол Улсад нээгдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа эдийн засаг тэлнэ гэж үзнэ. Тоо дурдвал, 2024 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.8 тэрбум ам.доллар байсан.
Үүний 93 хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу нийт 14.6 ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хэрэв оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар Хуримтлалын сангийн хоёр хувийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 496.5 тэрбум төгрөг биш 1.1 их наяд төгрөг хуримтлагдах байсан.
Монгол Улс ойрын хэдэн жил уул уурхайн төслүүдийн үр ашигт төвлөрч хөгжих нь тодорхой байгаа. Газрын хэвлий маань ашигт малтмал хэтийн төлөв ихтэйг нь бид бүгд мэднэ.
Тиймээс хууль эрхзүйн орчны субьектив хандлага ихтэй, тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалтыг үргээж байгаа зохицуулалтуудыг засаж, гадны хөрөнгө оруулалтуудад нээлттэй байх цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Иймээс Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа, цаашид дэмжиж ажиллах аж ахуйн нэгжүүд УИХ-ын гишүүд салбарын бүх хамааралтай оролцогч талууд холбогдох хуулийн төсөлд хамтран ажиллахыг хүсч байгаа юм.
-Уул уурхайн төслүүдээс стратегийн орд гэж хязгаарлахгүйгээр борлуулалтын орлогын тодорхой хувийг төвлөрүүлснээр орлого хэр өснө гэж харж байгаа вэ?
-Үндсэн хуулийн тэгш, шударга байх ёстой гэсэн зарчмаараа Үндэсний баялгын сангийн нэг төржлсөн сан болох Хуримтлалын санд орлого төвлөрүүлнэ гэхээр одоогоор төрийн эзэмшлийн хувь байх ёстой гэсэн асуудал тавигддаг.
Энэ нь хувийн хувшилд нэг талаараа халгаатай байна гэж харж байгаа. Зөвхөн стратегийн орд гэж хязгаарлахгүйгээр уул уурхайн төслүүдээ жигд, эрх тэгш хамруулаад явбал Хуримтлалын сан илүү арвижих юм байна гэж харж байгаа.
-Үүн дээр аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хэрхэн хангах вэ?
-Салбарынхантайгаа ярилцаад хамтарч гаргаж байгаа санал юм. Аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч ажиллаад хуулийн төсөл дээр саналыг нь аваад явна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.128
Ураны хуралд оролцсон хүүхэн байна нүдэнд дулаахан мэдлэг боловсролтой хүн шиг санагдсан гэхдээ засгаасаа даалгавар аваад нэвтрүүлэгт орсон нь харагдаж байсан .Ер нь иргэд рүүгээ чиглэсэн бодлогыг төр яаралтай шийдэж хэрэгжүүлэх хэрэгтэй энэ их татварын дарамт өдөр шөнөгүй дарамталж байгаа Нямбаатарын дайралт хотын иргэдийг сөхрүүллээ ингэж болохгүй байхаа.Алдагдалтай төсөвөө иргэддээ үүрүүлчихээд санаа нь зовохгүй яваад байж болдог юм уу?Уянга гуай чи нам бүлэглэлийн эрх ашиг харахгүйгээр иргэдийхээ хүчтэй дуу хоолой болох хэрэгтэй байна би чамайг дэмжие тохирох уу? тохирлоо цаг явсан.
Хариулах66.181.179.199
Зөв бодлого бнаа
Хариулах