Сүхбаатар аймагт гарсан түймрийг унтраажээ

Zuv.mn
2025/04/14

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Дошинтын-Их” гэдэг газар өчигдөр ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Харин Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баян-Уул багийн “Гэнэн худаг” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг өчигдөр 14:50 цагт цурамд оруулан, 16:20 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 3 га талбай өртөж шатжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна