Б.Жавхлан: Экспорт, валютын нөөц өссөн эерэг үр дүнтэй долоо хоног байлаа

Х.Батсайхан
2025/04/16

Засгийн газрын өнөөдрийн хурлаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн долоо хоногт манай экспортын гол нэр тэрлийн бүтээгдэхүүний үнэ ханш өслөө. Тодорхой нэр төрөл дээр өмнөх жилийн хэмжээнд хүрч өссөн. Дээр нь Нарийн сухайтын бүлэг орд, бусад хувийн хэвшлийн бусад уурхайнаас гарах экспорт нэмэгдсэн нь экспорт өсөхөд эергээр нөлөөлсөн. Үр дүнд нь валютын нөөц таван тэрбум, 246 сая ам.долларт хүрлээ. Энэ бол сүүлийн хоёр сард хүрээгүй өндөр үзүүлэлт. Ийм эерэг үр дүнтэй долоо хоног байлаа. Цаашид бид экспортын биет хэмжээг нэмэгдүүлэхийн тулд нүүрсний ачилтын дэс дарааллыг оновчтой зохион байгуулах, экспортын нүүрс төмөр зам дээр гарахаас эхлээд төмөр зам дээр тээвэрлэх зэрэг дээр өртгийг байж болох хэмжээнд бууруулах үүрэг өглөө” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна