Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цаашлаад олон улсын худалдааны тарифтай холбоотой манай эдийн засагт үүсээд байгаа сөрөг нөлөөллийг бууруулахаар багц 10 арга хэмжээг хэрэгжүүлэхээр УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх шийдвэр гарсан тухай танилцууллаа.
Үүнтэй холбогдуулаад энэ долоо хоногийн баасан гарагт Засгийн газар дахин хуралдах аж. Энэ хүрээнд эдийн засгаа төгөлдөржүүлэх, экспорт нэмэгдүүлэх зэрэг шаардлагатай цаг хугацаа тулсан ажлуудаа хэлэлцэж, шийдвэрлэнэ. Үүнд Үндэсний баялгийн сангийн тухай хууль орох юм.
Мөн олон улсын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшилтэй хэлэлцээ хийхдээ төлбөр хураамж нь зөвхөн иргэний хадгаламжид орох мөн тодорхой хэсэг нь орон нутгийн хөгжлийг дэмжихэд зарцуулагдахаар шийдвэрлэсэн гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна