УИХ-аас 2024 оны дөрөвдүгээр сард батласан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг баталснаар улаанбуудайн тариалалт эрс багасч, гурилын үйлдвэрүүд үүдээ барих эрсдэл үүсээд байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл хэрхэн батлагдахаас хамаарч тариаланчид энэ жил улаанбуудай тариалах эсэхээ шийдэж чадахгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тиймээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг даруй цуцлах нь зөв хэмээн тариаланчид болон гурил үйлдэрлэгчдийн төлөөлөл хэлж байгаа юм.
Улсын хэмжээгд тогтмол үйл ажиллагаа явуулж буй 9 гурилын үйлдвэр нийт хүчин чадлын 30 хувийг ашиглан 2024 онд 148.4 мян.тн гурил үйлдвэрлэж, хүн амын гурилын хэрэгцээний 59.1 хувийг дотоодын үйлдвэрлэлээр 40.9 хувийг импортоор хангасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна