Эрдэнэс Тавантолгой ХК Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг ашиглах ТЭЗҮ боловсруулж, улмаар эргэлтэд оруулахаар 2021 онд МТАС түншлэлтэй гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ өрөмдлөг тэсэлгээ, хөрс хуулалт, олборлолт, боловсруулалт, худалдаа зэрэг бүх үйл ажиллагааг уг түншлэлд хариуцуулсан нь асуудал дагуулж байсан юм.
Тэгвэл Засгийн газраас уг асуудлыг судлуулахаар байгуулсан Ажлын хэсэг дүгнэлтээ гаргасантай холбоотойгоор өнөөдөр Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК, МТАС түншлэлтэй байгуулсан 2021 оны гэрээг цуцлах шийдвэрийг гаргасан байна.
Ингэснээр Бортээг ордыг ашиглах асуудал дахин эхэлж байна. Уг ордын талбай дээр “Админерал” ХХК-ийн хуурай аргаар баяжуулах үйлдвэр /60 орчим сая ам.долларын өртгөөр боссон гэгддэг/ байрладаг билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна