ОХУ-аас Монгол Улсад Агаарын түлш нийлүүлэх хэлэлцээрийг хойшлууллаа

С.Гандэлгэр
9 цаг 29 минутын өмнө

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Агаарын түлш нийлүүлэх хэлэлцээрийг хойшлуулах санал гаргаж, Аюулгүй байдлын байнгын хороо олонхийн саналаар дэмжлээ. Ингэснээр хэлэлцээрийг дахин боловсруулахаар болж байна. Сая орж ирсэн хувилбараар бол хэлэлцээр нь гарчигт бичсэнчлэн түлш нийлүүлэх гэрээ мэт боловч дотроо Чингис хаан нисэх буудлыг ашиглах, эсвэл Чингис хаан нисэх буудал дахь онгоц цэнэглэх цогцолборыг ашиглахын аль нь болох нь мэдэгдэхгүй ойлгомжгүй байдалтай орж ирсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна