Сагсанбөмбөгийн Азийн “Аваргуудын лиг”-ийн А, В хэсгийн эхний тоглолтууд Тайландын Бангкок хотноо болж байна.
В хэсэгт Тайванийн “New Taipei Kings”, Тайландын “Hi-Tech Basketball Club”, Сингапурын “Adroit” багуудтай оноолт таарсан манай “Хасын хүлэгүүд” баг өнөөдөр Тайландын “Hi-Tech Basketball Club” багтай тоглоно.
Тайландын баг улсынхаа Эзэн хааны цомын тэмцээнд зургаа /2005, 2006, 2007, 2010, 2012, 2013/, Тайланд опен тэмцээний дөрөв/2008, 2009, 2010, 2011/, Тайландын сагсанбөмбөгийн лигийн дөрөв /2013,[6] 2018, 2020, 2021/, Basketball Thai League-д хоёр /2023,2024/ түрүүлсэн, Азийн Ааваргуудын лигт 2019 онд наймдугаар байрт орж байсан амжилттай баг байна.
Манай аваргууд эхний хоёр учраагаа хожсон бөгөөд энэ өрсөлдөгчөө хожвол эхний тойргоо ялагдалгүй дуусгаж, хэсгээсээ гарах маш том боломжтой болно. Учир нь, хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 11-нээс Улаанбаатарт болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна