Шатарчид Азийн АШТ-д өрсөлдөж байна

Х.Батсайхан
9 цаг 24 минутын өмнө

Шатрын энэ оны Ази тивийн АШТ Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод өнөөдөр эхэлж байна. Шар тивийн 34 орны 262 шилдэг шатарчин өрсөлдөж буй уг тэмцээнд манай улсаас С.Билгүүн, С.Ган-Од дасгалжуулагчтай Үндэсний шигшээ баг эрэгтэй, эмэгтэй ангилалд өрсөлдөж байгаа юм. 

Монголын багийн бүрэлдэхүүн 

Эмэгтэй 

Баг: Эмэгтэй их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, Ү.Үүрийнтуяа, ФИДЕ дэд мастер Б.Мөнгөнзул

Нээлттэй: Их мастер Д.Номин-Эрдэнэ, эмэгтэй ОУМ Э.Энхрий, ФИДЕ дэд мастер Э.Эмүжин, Б.Буянхишиг, Ч.Нандинжигүүр, Х.Баясгалан, З.Нарансолонго, З.Наранзаяа

Эрэгтэй

Баг: Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, Г.Амартүвшин, ФИДЕ мастер Н.Содбилэгт

Нээлттэй: ФИДЕ мастер С.Чингүүн, Г.Мөнхбаяр 

Тэмцээн 10 хоног үргэлжилнэ. Монголын шатарчид Азийн АШТ-ээс хоёр шатарчин /2019 онд Т.Мөнхзул, 2023 онд Б.Мөнгөнтуул/ хүрэл медаль хүртэж байв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна