Лу.Гантөмөр: 1000 инженер төслийн хоёрдах үе шат хэрэгжих эхлэл тавигдлаа

Zuv.mn
10 цаг 55 минутын өмнө

Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Иенийн хөнгөлөлттэй зээлээр “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тэгвэл тус төслийн хоёрдахь үе шат хэрэгжиж эхэлсэн байна.

Энэ талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр өөрийн цахим хуудсандаа "Одоогоос 11 жилийн өмнө Боловсрол, шинжлэх ухааны сайд байх үедээ санаачлан, “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл маань амжилттай хэрэгжиж oлон чадварлаг эрдэмтэд, судлаач, инженерүүд бэлтгэгдэж эх орныхоо хөгжлийг шинжлэх ухаанч байдлаар хөгжүүлж байгаад баяртай байна.

Өнөөдөр төслийн 2-р үе шат хэрэгжихээр судалгааны ажил хийгдэж байгаатай танилцаж засгийн газраас хэрэгжүүлж байгаа мега төслүүдтэй уялдуулж хүний нөөц бэлтгэх, төр, их сургууль, аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн үр нөлөөг илүү сайжруулах талаар санал солилцлоо" хэмээн нийтэлжээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.