Ухаа худаг ордтой холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл болон УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
О.Алтангэрэл: "Ажлын хэсэг Ухаа худагтай холбоотой асуудал дээр хууль зүйн дүгнэлт гаргасан. Урдчилсан байдлаар бид Засгийн газраар шийдвэр гаргуулаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй.
Монгол улсын үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаад энэ дүгнэлтийнхээ үндсэн дээр тогтоолын төсөл боловсруулаад УИХ-д хүргүүлсэн.
Өнөөдөр Монгол Улсын их хурлын даргын захирамжаар 2007 оны 27-р тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байна.
2007 онд анх стратегийн орд гэж юу байх юм, Монголын ард түмэнд оногдох өгөөж нь юу байх юм гэдэг энэ шийдвэр дээр өнөөдрийг хүртэл биелэлтийн талаар ярилцаагүй. Энэ үйл явц одоо л биелэлээ олж хэрэгжих гэж байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна